Монголын философич С.Молор-Эрдэнэ Санкт-Петербургийн олон улсын философийн конференц-д урилгаар оролцлоо.
Илтгэлийн сэдэв: Пост-коммунист Монгол улс ба Монголын хөдөөнизм
6-р сарын 27-ноос 7-р сарын 1-ний хооронд Санкт-Петербургийн Эдийн засгийн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны факультетийн Нийгмийн ухааны тэнхимд "Бүтээлч байдал нь үндэсний элемент болох: сайн ба муугийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний X бага хурал болов.
/X Международная научная конференция «Творчество как национальная стихия: проблема добра и зла/
Уг олон улсын конференцийг Иммануэль Кантын 300 жилийн ой, А.С. Пушкины 150 жилийн ой түүнцлэн Бердяев болон М.Хайдеггерийн мэндэлсний 135 жилийн ойд зориулжээ.
Эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн проректор Э.А. Горбашко. Орос, Герман, Австри, Унгар, Чех, Серби, Куба, Хятад, Иран, Энэтхэг, Монгол, Киргиз, Молдав зэрэг арван гурван орны судлаачид илтгэл тавьсан. Тус хуралд ОХУ-ын их, дээд сургуулийн оюутнууд, аспирантууд мөн оролцлоо.
Салбар хоорондын хандлага, дэлхийн болон дотоодын философийн баялаг туршлагад тулгуурлан бага хуралд оролцогчид үндэсний олон янз байдал дахь бүтээлч байдлын олон талт талуудыг авч хэлэлцсэн бөгөөд үүнээс соёлын харилцан яриа үүсч, нэгдмэл ойлголтууд бий болдог. Илтгэлүүдийн үр дүнд үндэслэн дараагийн эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүлнэ.
Тус хурлыг Оросын философийн нийгэмлэг, ОХУ-ын ГХЯ-ны МГИМО их сургуулийн Философийн тэнхимтэй хамтран зохион байгуулжээ.