Sein und Zeit Being and Time, Байх ба хугацаа алдарт ном бичсэн Германы философич Хайдэггерийн 135 жилийн ойд зориулж "Хүн байх хугацаатай" сэдэвтэй лекц уншина.
2011 онд "Sein und Zeit" номыг түүний хүүгээс зөвшөөрөл авч албан ёсоор Герман хэлнээс орчуулсанаас хойш даруй 13 жил болжээ. Энэ хооронд түүний номыг хөнгөн хэлбэрээр сурах бичиг болгож хэвлүүлэн лекц сургалт явуулсан.
Маргааш "Хүн байх - хугацаатай" сэдэвтэй лекц философич Хайдэггер Martin Heidegger -ийн 135 жилийн ойд зориулж уншина.
Лекцийн гол сэдэвүүд "Хүн байх" гэсэн сэдэвээс "Монгол хүн байх" гэсэн сэдэв рүү орно. "Байх ба хугацаа" номыг 2011 онд Герман хэлнээс орчуулсан тухайгаа хуучилна.
Нэгэнт хугацааны тухай ярих тул хугацааны философич Хайдэггерээс гадна хугацааны физикч Эйнштэйн Albert Einstein -ий тухай бас ярина.
Хугацааг яагаад ч товчилж болохгүй хэзээ ч хугацаанаас мултрах боломжгүй хүн тэгээд өгөгдсөн хугацаандаа юу хийдэг вэ. Бугуйн цагаа урагшлуулж хойшлуулж болох ч харин хугацааг даан ч боломжгүй.
Хүн тэгээд хугацааг дүүргэж өнгөрүүлдэг үү эсвэл хоосон өнгөрүүлдэг үү өөрөөр хэлбэл хэрхэн дүүргэж чаддаг болон чаддагүй тухай хугацааны онолоос авахуулаад хугацааны бурхан хүртэл олон сэдэв хөндөнө.
Хугацааны философич болон хугацааны физикч хоёрын хэрхэн хугацааг өнгөрүүлж буй зурагууд энд орууллаа.
Лекцийн сэдэв: ХҮН БАЙХ ХУГАЦААТАЙ /SEIN UND ZEIT/
Мартин Хайдеггэрийн 135 жилийн ойд зориулав
Бүртгүүлэх утасны дугаар: 99980004
Тасалбар: 100.000 төгрөг
2024.09.26ны 18.30 цагт
Хаяг: Нисдэг машин, ялалт плазагын хажууд PREMIUM PALACE, 3-р давхарт