Өнгөрсөн хагас сайнд "Үнэн ба Ёс зүй" сэдэвтэй лекцээр Аллахын үнэн, Христийн Гоодын үнэн, Далай ламын үнэн гэсэн үнэний тухай философийн талаас тайлбарлаж хамгийн сүүлд "Монголын үнэн юу вэ" болон Монголын этик яагаад хэрэгтэй тухай нилээд гаргалгаа хийсэн.
Монголын философи бол Хөдөөнизм гэж өнгөрсөн жил шинэ онол гаргасан.
Хөдөөнизм гэсэн онол нийт 3 хэсэгтэй. 1. Хотизм 2. Малчинизм 3. Нүүдэлчин нүүдэлчинизм.
Лекцэд ирсэн хүмүүст баярлалаа. Миний номуудыг аавтайгаа хамт уншдаг сургуулийн сурагчаас авахуулаад Өвөрмонголоос ирсэн оюутанууд хүртэл оролцлоо.
Дараагийн олон нийтэд зориулсан лекц 12 сарын дундуур зохиогдоно.